top of page

2019.04.11-23

"CANTONFAIR"125

ЗАНЖИАЖЭ-ГУАНЖОУ-ИЙВУ

БИЗНЕС АМРАЛТ ХОСОЛСОН АЯЛАЛ №65

CANTONUnknown Artist
00:00
Song1.png
2019五金会英文_副本.jpg

Монголын Үйлдвэржилт Инновацийн Төв нь  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болоод шинээр үйлдвэрлэл эрхлэх гэж буй иргэд, ААН, Албан байгууллагуудад эрэлхийлж буй шаардлагатай тоног төхөөрөмжийн мэдээллийн санг бий болгож, тухайн чиглэлийн нарийвчилсан мэдээллээр хангах, тэднийг дэмжих замаар жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд , сургалт, зөвөлгөөн зохион байгуулах ,тоног төхөөрөмж нийлүүлэх, олон улсын томоохон үзэсгэлэн яармагт  зохион байгуулалттайгаар  оролцуулах  үндсэн зорилго  чиглэлтэйгээр 2014 онд байгуулагдсан, 1050 хүний гишүүнчлэлтэй нийгэмд үйлчлэх ашгийн бус төрийн бус байгууллага юм. Мөн “Хөгжлийн төлөө ФМ-92,1” радио фм ажиллуулж “Эх орны үйлдвэрлэгч” сар тутамын сэтгүүлийг дагнан гаргадаг болно.

 

Манай холбоо нь шинэ үйлдвэр, технологийг   эрэлхийлж буй  ААН, ард иргэдийг дэмжих үүднээс БНХАУ-ын “Мөрөөдлийн үнэ” тодорхойлолттой Zhejiang  мужийн Ийву хот руу бөөний худалдаа үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүхий эдийн судалгаа болон худалдан авалт хийх зорилгоор мөн Жиансу мужийн Чаншу олон улсын бэлэн хувцасны бөөний худалдааны хот,Гуанжу хотын олон улсын Кантоны үзэсгэлэнд хамруулах мөн НҮБ-н хамгаалалтанд орших дэлхийн өвд бүртгэгдсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий Хунан мужийн Занжиажиед орших Аватар киноны зураг авалт хийсэн дэлхийн хамгийн урт Шилэн гүүр, Тэнгэрийн цамхаг, Тэнгэрийн хаалга гэх мэт байгалийн сайхан өвөрмөц газруудаар аялах бизнес амралт хосолсон  аялалыг  уламжлалт сар бүрийн 11,27-нд  явуулдаг бөгөөд энэ удаа Эрээн- Занжиаже – Гуанжоу – Ийву- Эрээн,  2019 оны 04 сарын 11..- ны өдрөөс 04 сарын 25-ны хооронд …13… хоног аялалыг зохион байгуулахаар төлөвлөөд байна

 

Бид  энэхүү  аялaлыг  6  дахь жилдээ буюу  65  дэх удаа, дээд тал нь 120 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулж, үүний үр дүнд нийт 4002 иргэнийг аялалд хамруулж, 165 иргэнийг үйлдвэртэй болгох үйлсэд гар бие оролцсон болно.

Хэзээ:

2019.04.15-19

Хаана:

БНХАУ-ын Гуандун мужын Гуанжоу хот, Пажоу ОУ-ын үзэсгэлэнгийн танхимд

CANTON FAIR 124 ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТУХАЙД

БНХАУ-ын Гуанжоу хотноо зохион байгуулагдах 124 дахь удаагийн "Хятадын импорт, экспортын бүтээгдэхүүн"-ий үзэсгэлэн нь барилга, жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан бараа, бэлэн хувцас зэргийг хамарсан дэлхийн худалдааны томоохон нэр хүндтэй үзэсгэлэнгүүдийн нэг юм. 

Уг үзэсгэлэн  1957 онд анх зохион байгуулагдаж байсан түүхтэй агаад шинэ бүтээгдэхүүн танилцуулах, шинэ зах зээлээ олох, шинэ бизнесийн түнштэй болох гол зорилготой. Энэхүү үзэсгэлэн Гуанжоугийн үзэсгэлэн гэж өдгөө дэлхийд нэр нь илүү танигджээ.1999 онд уг үзэсгэлэнгийн дэргэд патентын эрхийг хамгаалах тусгай төв ажиллаж эхэлсэн байна.

Уг үзэсгэлэнг манайхан Кантоны үзэсгэлэн гэж нэрлэж заншаад хэдэн жил болж байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчдын судалгаагаар Монголын 8562 компаниудын төлөөлөгчид энэ арга хэмжээнд оролцож байсан бөгөөд үүнээс 2800 аад иргэн манай аялалд хамрагдан оролцсон ба 30 сая ам.долларын худалдааны гэрээ хийгээд амжсан гэдэг. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 35 улс орны 386 үйлдвэрийн төлөөлөгчид, Хятадын 63 мянган компаниудын 450.000 нэр төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулж оролцох бөгөөд энэ удаад нийт 85.000 үзэсгэлэнгийн стенд тавигдах юм байна. Өнгөрсөн онд нийт үзмэрийн бараг 40 гаруй хувь нь шилдэг бүтээгдэхүүнд тооцогдсон байна.

Гуанжоугийн үзэсгэлэн нь гурван үе шаттай явагдах бөгөөд эхнийх нь 04сарын 15-19-ний өдрүүдэд ХАА, Газар тариалан, ЖДҮ, Хөнгөн үйлдвэрийн том, жижиг хэмжээний үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, унадаг дугуй, мотоцикл, автомашины сэлбэг, химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, төмөрлөгийн бүтээгдэхүүн, багаж хэрэгсэл, автомашин, барилгын машин механизм, гэрийн цахилгаан хэрэгсэл, ахуйн хэрэглээний цахилгаан бараа, мэдээлэл технологи, гэрэлтүүлэг, барилга болон засал чимэглэлийн материалын импортын бүтээгдэхүүн гэсэн чиглэлээр явагдах аж. 

Хоёр дахь нь 10 дугаар сарын 23- 27-ны өдрүүдэд гал тогооны хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээний вааран эдлэл, вааран гар урлал, гэрийн гоёл чимэглэл, шилэн эдлэл, нэхмэл сүлжмэл, гар урлал, гэрийн тавилга хэрэгсэл, чулуун хийц, ванны өрөөний бүтээгдэхүүн, нүдний шил, төрөл бүрийн тоглоом, бэлэг дурсгал, өргөн хэрэглээний бараа гэсэн сэдвээр явагдана. Харин гурав дахь нь энэ оны 04 дүгээр сарын 1- 5-ны өдрүүдэд бэлэн болон дотуур хувцас, биеийн тамирын болон чөлөөт цагийн хувцас, арьс болон сөдөн бүтээгдэхүүн, хувцасны чимэглэл, гэр ахуйн нэхмэл эдлэл, нэхмэлийн түүхий эд болон материал, хивс, хүнс, бүс нутгийн онцлог бүтээгдэхүүн, эмнэлэг болон эрүүлжүүлэх бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, материал, биеийн тамир болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, офисс хэрэгсэл, гутал, цүнх, чемодан зэргээс бүрдэнэ. 

 

 

 

Аялах газруудын мэдээлэл

 

БНХАУ, Зөжиан муж, Ийвуу олон улсын
бараа бүтээгдэхүүний бөөний худалдааны хот

 

 

 

 

 

Мөрөөдлийн үнэ тодотголтой Ийвуу хот нь БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт 
орших Зөжиан мужын төв хэсэгт 1,105 км хавтгай дөрвөлжин талбайг
эзлэн оршдог бөгөөд бөөний худалдааны 8 хэсэг, 5 дүүрэгт хуваагддаг.
Үндсэн оршин суугчдын тоо 1,2 сая хүн ба өдөрт олон улсын 
10,000-аад худалдаачид зочилж 1000-1500 чингэлэг бараа бүтээгдэхүүн
худалдан авдаг тоо байдаг.

 Дэлхийн хамгийн том буюу уртаашаа 5 км, өргөн 500 метр, өндөр нь 
5 давхар бөөний худалдааны төв энэхүү хотод оршдог бөгөөд дотроо 
нийт 75,000 бөөний лангууг багтаасан маш идэвхтэй инновацийн төв юм.
Энэхүү худалдааны төвийг Футиен маркет гэж нэрлэдэг болно.
Мөн жижиг үйлдвэрлэл эрхлэх гэж буй иргэд сонирхоход нэн тохиромжтой
700,000 м2 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүхий эдийн 
/Yiwu production & materials market/ худалдааны төв шинээр 
байгуулагдсан болно.

 

 

 

 

 

YIwu production & materials market-д
Хэвлэх ба савлах машины үйлдвэрийн цахилгаан машин,
логистик тоног төхөөрөмж, хүнс боловсруулах, хэвлэх болон савлах 
машин, хөдөлгүүр ба цахилгаан үүсгүүр, хэмжих хэрэгсэл, оёдол 
эсгүүрийн тоног төхөөрөмж, гэрлэн чимэглэл, гэрэлтүүлгийн тоног 
төхөөрөмж, хуванцарын тоног төхөөрөмж, ХАА, газар тариалан, 
үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, төрөл бүрийн түүхий эд, арьс шир, 
хулдаас, ледрин 
 

Футиен маркетийн 1 дүүрэгт:
Хиймэл цэцэг, хүүхдийн тоглоом, гар урлалын болон гоёл чимэглэл, 
бэлэг дурсгал, шил шаазан гэх мэт 450,000 нэр төрлийн 20,000 гаран 
бөөний лангуу 
 

Футиен маркетийн 2 дүүрэгт:
Сав баглаа боодол, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, багаж хэрэгсэл, 
гал тогоо ба ариун цэврийн тоног төхөөрөмж, жижиг гэр ахуйн цахилгаан
хэрэгсэл гэх мэт 620,000 нэр төрлийн 13,000 гаран бөөний лангуу
 

Футиен маркетийн 3 дүүрэгт:
Бичиг хэргийн бараа, спортын бараа, хэрэгслэлүүд, офисс ба сургалтын 
хэрэгслэлүүд, оёдол, сүлжмэлийн түүхий эд, хувцас тоноглол,
гоо сайхны бүтээгдэхүүн, дагалдах хэрэгсэл гэх мэт 370,000 нэр төрлийн
16,000 гаран бөөний лангуу
 

Футиен маркетийн 4 дүүрэгт:
Оймс, Сүлжмэл сүлжмэл эдлэлийн түүхий эд, бэлэн хувцас,
ор дэрний хэрэгсэл, алчуур, ороолт, бүс малгай, гутал гэх мэт 
213,000 нэр төрлийн 23,000 гаран бөөний лангуу
 

Футиен маркетийн 5 дүүрэгт:
Африкийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны төв, бусад олон улсын 
Импортын бараа, хөшиг даавуу,бусад туслах материалууд 
гэх мэт 260,000 нэр төрлийн 20,000 гаран бөөний лангуунаас хамгийн 
эхний, үйлдэрийн шууд үнээр худалдаалдаг болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАНЖИАЖЭ Тэнгэрийн хаалга

Тэнгэрийн хаалга -  Далайн төвшнөөс дээш 1518м өндөрт орших, дэлхийн хамгийн урт агаарын дүүжин замаар /cable car/ газраас дээш 1279м өндөрт 8км  өгсөхдөө байгалийн гайхалтай үзэсгэлэнт төгс байдлыг харж “Тэнгэрийн хаалга” уулын оргилд гарна · Ер бусын сонин мэдрэмжийг мэдрэхийн сацуу тавган уулын 99 нугачаа бүхий гайхалтай өвөрмөц замыг дээрээс нь тольдон харах болно. Дараа нь уулыг нүхэлсэн 12 хэсгээс бүрдэх 897м урт урсдаг цахилгаан шатаар бууж “Тэнгэрийн хаалга”-д хүрнэ. /“Тэнгэрийн хаалга” уулын шилэн замын гутлын улавч 1 хүний 5 юань / 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАНЖИАЖЭ Шилэн гүүр

 Хятад улсын 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох дэлхийн хамгийн өндөр, хамгийн урт /430м/6м өргөн хавцал дундах шилэн гүүрэн дээр очно. · Энэхүү гүүрээр алхахдаа айдсаа ялан дийлж, ер бусын мэдрэмжийг мэдрэнгээ доор байрлах 99 нугачаат замын хийц загварыг дээрээс нь бүхэлд нь гэрэлтүүлж харж чадах юм. Энэхүү 99 нугачаат зам нь Холливудын алдарт жүжигчин Жэки Чаны тоглосон “Дорнын зурхай” зураг авалтыг хийсэн газар юм. · Байгалийн үзэмжит газрын нэг Баопэн нуур дундуур завиар 40 минутын турш аялна. Нуурын тогтуун усан дээр туссан сүүдэр яг л уран зураг шиг харагдах бөгөөд Аватар киноны зураг авалт хийсэн зарим байгалын тогтоц газраар аялахаас гадна Тү үндэстний уламжлалт дуу бүжгийн тоглолтын үзэж сонирхоно. Энэ газарт “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” \ Сүн Ү Күн\ киноны зураг авалтын хэсгийг хийж байсан юм. 

Yiwu-Ftutian-Market-map.jpg
6b86dd812113ce055eb69b73cfb36cef.jpg
Tianmen-Cave_2.jpg
day-trip-to-zhangjiajie-grand-canyon-and

АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨР:

2019.04.11  

14цаг

Эрээн-Занжиажэ

Нийт бүрэлдэхүүнээрээ захиалгат унлтагын автобусаар Эрээнээс-Занжиажэ руу хөдөлнө.

2019.04.12 

23цаг

Занжиажэ

Захиалсан зочид буудалдаа амарцгаана.

2019.04.13  08цаг

Занжиажэ /Тэнгэрийн хаалга/

Нийт бүрэлдэхүүнээрээ Cable car-аар, агаараар алдарт Tianmen уул буюу Тэнгэрийн хаалгаруу аялна.

2019.04.14  08цаг

Занжиажэ /Шилэн гүүр/

Нийт бүрэлдэхүүнээрээ Зочид буудлаа хүлээлгэж өгөөд Шилэн гүүрлүү аялна.Оройн 18 цагт Гуанжоу хотруу хөдөлнө.

2019.04.15  20цаг

Гаунжоу

Нийт бүрэлдэхүүнээрээ оройн хоол идээд  зочид буудалдаа амарна.

2019.04.16  09цаг

Гаунжоу /Canton fair/

Нийт бүрэлдэхүүнээрээ захиалгат үйлчилгээний автобусаар үзэсгэлэн яармагийн ПАЖОУ комплексруу хүрч очиж бүртгэлд хамрагдаж мондатаа авна.

2019.04.16-18 

09-17цаг

Гаунжоу /Canton fair/

Энэ өдрүүдэд өөрсдийн чиглэлийн дагуух судалгаа, гэрээ, худалдан авалт хийнэ. Оройн цагаар шөнийн захаар зочилж чөлөөт худалдан авалт хийх боломжтой

2019.04.18 

20цаг

Гаунжоу-Иву 

Нийт бүрэлдэхүүн Гуанжоугаас Иву хотруу хөдөлнө.

Жич:Энэ өдрийн өглөө зочид буудлаа хүлээлгэн өгсөн байх шаардлагтай.

2019.04.19  

22цаг

Иву 

Нийт бүрэлдэхүүнээрээ зочид буудалдаа амарна

2019.04.20  

09цаг

Иву 

Дэлхийн хамгийн том, хамгийн урт, хамгийн хямд, "Мөрөөдлийн үнэ" тодотголтой Иву хотын FUTIAN маркетаар зочилж судалгаа, худалдан авалт хийнэ.

2019.04.21  

09-17цаг

Иву 

"Yiwu international expo 2018" нэрт 

 ОУ-ын Өргөн хэрэглээний, бөөний  бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд нийт бүрэлдэхүүнээрээ оролцоно.

2019.04.22  

09-17цаг

Иву 

Үзэсгэлэн үзэх болон худалдаа, судалгаа хийх чөлөөт өдрүүд

 

2018.10.22  

20 цаг

Иву-Эрээн 

Нийт бүрэлдэхүүн Ивугаас Эрээнрүү хөдөлнө.

2018.10.24  

08цаг

Эрээн

Эрээнд ирсэнээр аялал өндөрлөнө.

  • Анхааруулга: Улирлын шинж чанар, жуулчдын ачааллаас хамаарч,үзвэр үйлчилгээний төлбөрт бага зэрэг өөрчлөлт орох магадлалтай.

       2 өдрийн үзвэр үйлчилгээний нийт

       төлбөр    дунджаар 620 юань

 

      Шилэн гүүр

 Анхааруулга: Бүх төрлийн зургийн аппарат, таблет, камера,сельфиний гар, том цүнх, усны төмөр болон хатуу сав оруулахыг хориглоно

  • Жич: Аялал Эрээнээс эхлээд Эрээн дээр өндөрлөнө.

  • Аялалын туршид цаг агаарын нөхцөл байдал,замын авто осол, замын түгжрэл, зам хаалт, бусад жолооч болон бидний зүгээс шалтгаалаагүй хугацаа хойшлолтонд бид хариуцлага хүлээхгүй.

  •  

  • АНХААРУУЛГА: Үзэсгэлэн яармагт оролцох хүмүүс  пасспортын хуулга, аялагчийн анкет бөглөх, нэрийн хуудас авчирч бүртгүүлнэ. Бүртгэл баталгаажуугүй ,мэдээлэл дутуу тохиолдолд үзэсгэлэнд оролцох боломжгүй.

  • АНХААРУУЛГА: Автобусанд архи дарс уухыг хатуу хориглоно. Илэрсэн тохиолдолд мөнгөн торгуулийн арга хэмжээ авна. 

  • АЯЛАЛЫН БЭЛТГЭЛ:

  • 1.  Нимгэн зуны хувцас, зөөлөн гутал явч явах

  • 2.  Эмийн сантай байх

  • 3.  Томоохон тэмдэглэлийн дэвтэр авах /Нэрийн хуудас үдэх/

  • 4. Өөрийн үйл ажиллагааны чиглэлийн танилцуулга,  брошур авч явах

  • 5. Хүн бүр тооны машин авч явах

  • 6. Борооны шүхэр авч явах

  • 7. Илүү ачаанаас аль болох зайлсхийх

  •  

  •  

  •  

  • АЯЛАЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  •  

  • 1.    Нийт аялагч ид зохион байгуулагчидын зөвөлгөөг дэмжиж аялна.

  • 2.    Бусдыгаа хүндэтгэж цагаа сайтар баримтлах.

  • 3.    Гишүүд аялалын туршид САНАА НЭГТЭЙ, ИДЭВХИТЭЙ, НЭГДМЭЛ байх

  • 4.    Хүн бүр Хятад дугаар авч хоорондоо сайтар солилцох

  • 5.    Очсон газар бүрээсээ нэрийн хуудсыг авч тэмдэглэгээ хийх

  • 6.    Согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх

  • 7.    Халаасны хулгайчаас сэргийлж сонор сэрэмжтэй байх

  • 8.    Ажил амралтаа сайтар зохицуулж байх

  • 9.    Цаг хэмнэх үүднээс буудлын тооцоог бөөнөөр төлөх

  •  

  •  

  • АЯЛАЛЫН ЗӨВЛӨМЖ                       

  • -Буудлынхаа хаяг, утас бүхий нэрийн  хуудсыг биедээ авч явах шаардлагатай.

  • -БНХАУ-ын утасны  дугаар заавал авах. / 100 юань /

  • -Гадаад паспорт болон мөнгө,үнэт зүйлсээ хаяж гээгдүүлхээс болгоомжлох хэрэгтэй.

  •  

  •  

  • Ерөнхий зохион байгуулагч:

  •   МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЖИЛТ ИННОВАЦИЙН ТӨВ

  •  

  • Аялалыг гүйцэтгэгч:

  •  МОНГОЛЫН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ИМПОРТЛОГЧДЫН ХОЛБОО НҮТББ 

  • Grey LinkedIn Icon
  • Grey Facebook Icon
  • Grey Google+ Icon

 

Монголын үйлдвэржилт инновацийн төв

Хаяг: Улаанбаатар хот, 13-р хороолол, 84-р сургуулийн урд, Багануур илч компанийн байр, зүүн корпус өөрийн байранд .

Харилцах утас: 77178935, 99628935, 99508935

bottom of page